Азийн зах зээл Кимийн үхэлтэй зэрэгцэн огцом уналтанд оржээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Илийн нас барсан явдал Солонгосын Хойгт хаяа дэрлэн оршиж буй улс орнуудад тогтворгүй  байдал үүсгэж болзошгүй байгаа айдсыг төрүүлж, Азийн хувьцаа өчигдрийн байдлаар уналтанд орсон байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Илийн нас барсан явдал Солонгосын Хойгт хаяа дэрлэн оршиж буй улс орнуудад тогтворгүй  байдал үүсгэж болзошгүй байгаа айдсыг төрүүлж, өчигдрийн байдлаарАзийн хувьцаа  уналтанд орсон байна.
Японы Никкей хөрөнгийн биржид хувьцааны үнэ 1,3 хувиар буурсан бол, Хонгконг дахь Хан Син бирж 1,2 хувиар, Шанхайн бирж 0,3 хувиар тус тус буурсан үзүүлэлт ажиглагджээ. Сөүл дэхь Өмнөд Солонгосын Коспи бирж дээр үд дунд арилжаалагдаж байсан хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 4,9 хувиар унасан байна. Урьд өмнө Ази даяар хөрөнгийн биржүүд ийнхүү нэгэн зэрэг ийнхүү уналтанд орж байгаагүй ажээ.
Түүнчлэн, компаниудын хувьцаа ч мөн адил унасан байна.Өчигдөр өглөөний байдлаар, Коспи бирж дээр арилжаалагдаж байсан “Samsung Electronics” компаний хувьцаа 3,5 хувиар буурсан бол, дэлхийд плазма дэлгэц үйлдвэрлэлээрээ толгой цохьдог “LG Display” компаний хувьцаа 7,2 хувиар буурсан байжээ.
Тайвань, Сингапур, Австрали, Шинэ Зеланд болон Индонез улсуудын зах зээл Ким Жон Илийн нас барсан мэдээг дуулгасаны дараа мөн унасан байна.
 
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)