Том Криус: Болливуудаас киноны санал ирвэл дуртайяа зөвшөөрнө
- 2011-12-20
- Дэлхий
- 0
Дэлгэцийн олон шилдэг бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин, кино найруулагч Том Криусыг танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
Дэлгэцийн олон шилдэг бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин, кино найруулагч Том Криусыг танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдгөө 49 насыг зооглож яваа ч, өнгөлөг жавхаалаг хэвээр байгаа Круис бүсгүйчүүдийн хайрыг татсан сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Гурван ч удаа гэрлэж байсан түүний өмнөх хоёр эхнэр нь олны танил, чадварлаг, царайлаг жүжигчин бүсгүйчүүд болох Мими Рогерс, Никол Кидман нар байсан бөгөөд гурав дахь эхнэрээрээ жүжигчин Кэйт Холмесийг сонгон, хамтын амьдралаа эхлүүлээд хоёр жилийн нүүрийг үзэж байгаа түүнийг саяхан Энэтхэгт зочлох үеэр нь Боливуудын киноны талаар ямар бодолтой байдаг талаар асуухад тэрээр “Би энэтхэг кинонд дуртай. Жил бүр олон сайхан Энэтхэг кино гарч байгаа хэдий ч, би цөөхөн хэдийг нь л үзэж амждаг. Хэрвээ Болливуудаас кинонд тоглох санал ирэх аваас, татгалзах зүйлгүй, дуртайяа хүлээн авах болно” хэмээн ярьсан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
jawkhaa (202.179.11.30)
sain uu unen saitiin hamt olond bayar hurgiye