Путин Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр боллоо
- 2011-12-21
- Дэлхий
- 0
Ерөнхий Сайд Владимир Путиныг ирэх Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.
Ерөнхий Сайд Владимир Путиныг ирэх Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Түүнийг Нэгдсэн Орос намыг төлөөлөн сонгуульд оролцохоор болсон тухай Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдэгдсэн байна.
Өмнө нь хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан сонгогдож байсан тэрээр гурав дахь удаагаа засгийн эрхэнд гарахдаа хоёроос илүү удаа сонгогдохгүй байх хууль, дүрмийн дагуу Ерөнхий сайдын даруухан суудалд шат бууран суугаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.
Оросын гурав дахь толгой баян эр, тэрбумтан Нью Жерси Нетсийн эзэн Михайл Прохоров энэ сард Ерөнхийлөгчийн сонгуульд Путины эсрэг өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан бөгөөд Оросын энгийн ард түмэн Кремлиний зүгээс сонгууль шударга явагдана гэсэн сэтгэгдлийг олон нийтийн дунд төрүүлэх үүднээс санаатайгаар Прохоровыг нэр дэвшүүлсэн хэмээн хардаж байгаа ажээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
R.N (124.158.107.10)
xxexexexe