Сирийн нутаг дэвсгэр цусанд будагдсаар
- 2011-12-21
- Дэлхий
- 0
Засгийн газрын цэргийн хүчнийхэн, цагдаа нарын гарт амиа алдсан
босогчид тоогоо алдаж, Сирийн нутаг дэвсгэр өдөр ирэх тусам цусанд
будагдсаар байна.
Засгийн газрын цэргийн хүчнийхэн, цагдаа нарын гарт амиа алдсан босогчид тоогоо алдаж, Сирийн нутаг дэвсгэр өдөр ирэх тусам цусанд будагдсаар байна. Орон нутгийн хорооноос мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар 78 хүн Сирийн дөрвөн мужид нас бараад байгаа гэнэ.

Аллагуудын ихэнх нь Лондонд төвтэй Сирийн Хүний Эрхийн судалгааны төвийн байрладаг Идлиб хотод үйлдэгдэж байгаа бөгөөд тус төвийн мэдээлж байгаагаар, Сирийн армийн эх орноосоо урвагч 70 этгээдийг зугтахыг завдсан хэмээн өнгөрөгч даваа гарагт буудсан байна. Мөн өдөр 40 энгийн номхон ард иргэд Сирийн арми болон эх орноосоо урвагч этгээдүүдийн дунд болсон цуст мөргөлдөөнйи үеэр амиа алджээ.
Өнгөрөгч даваа гарагийн хувьд Сирид нэг өдрийн дотор хамгийн олон хүний амиа алдсан өдөр болсон бөгөөд нас барагсдын тоо 100 давсан байна. Мягмар гарагийн байдлаар, Идлиб хотноо 59 хүн амиа алдсан бол, Хомст 14, Хамад гурав, Дараа хотод тус тус хоёр хүн амиа алджээ.
Башар Ал Ассадын дэглэмийг устгахыг уриалж, босож эхэлсэн гуравдугаар сараас хойш 5000 хүн амиа алдаад байгаа тухай НҮБ-аас гаргасан статистик үзүүлэлт харуулж байна. Өчигдөр тус улсын удирдлагын зүгээс хатуу шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд алан хядах ажиллагаанд оролцсон, зэр зэвсэг тараасан хэнийг ч болов шууд цаазлах арга хэмжээ авахаар болсноо мэдэгдсэн байна. Тус шийдвэрийг баримтлах хууль хүртэл гаргасан бөгөөд тухайн хуулинд алан хядах ажиллагаа үйлдэх зорилгоор зэр зэвсэг тараасан хэнд ч болов үхэх ял онооно хэмээн заажээ. Түүнчлэн, алан хядах ажиллагаанд ашиглагдах зэр зэвсэг нийлүүлсэн этгээдэд насан туршдаа хүнд хөдөлмөр эрхлэх ял оноох болсноо мэдэгдсэн байна.

О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (4)
зочин (202.21.108.34)
зөв бич.
89128 (202.9.47.134)
ЭНЭ УЛС РУУ МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ИЛГЭЖ БОЛНО ШҮҮ
89127 (202.9.47.134)
ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХД УЛС БОЛЬЁ ОО
89126 (202.9.47.134)
СИРИ УЛСЫГ БУРУУ ШАЖ БАЙНА ШҮҮ