Британий Ерөнхий Сайд Афганистан дахь цэргүүдтэйгээ уулзав
- 2011-12-21
- Дэлхий
- 0
Британий Ерөнхий Сайд Дэвид Камерон өчигдөр Кандахар хотноо урьдчилан мэдэгдээгүй айлчлал хийсэн билээ.

Британий Ерөнхий Сайд Дэвид Камерон өчигдөр Кандахар хотноо урьдчилан мэдэгдээгүй айлчлал хийсэн билээ. Тэрээр айлчлалынхаа үеэр Афганистан дахь өөрийн орны цэргийн хүчнийхэн төдийгүй тус улсын өмнөд хэсэгт байрлах НАТО-гийн цэргийн хүчний коммандлагч АНУ-ын Генерал Жэймс Хаггинстай мөн уулзсан байна. Камерон уулзалтын үеэрээ цэргүүдийн хоолны байранд зочлон, халуун яриа өрнүүлжээ.
Түүнчлэн тэрээр Кандахар хотод газардах үедээ, Хааны нисэх хүчний бөмбөгдөгч онгоцтой нарийн танилцсан байна.
Британий 9500 цэрэг Афганистанд амь үрэгдсэн бөгөөд тэдний 400 орчим нь Пеннсилвани, Вашингтон, Нью-Йорк хотуудад 9 сарын 11-нд болсон Ал-Кайдагийн аймшигт халдлагаас хойш буюу 2001 онд эхэлсэн дайнд амь насаа алдсан ажээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
89126 (202.9.47.134)
МОНГОЛЧУУД ЯАГААД УЛЗАЖ БОЛХГҮЙ ГЭЖ ВЭ