Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шалгалт хийжээ
- 2011-12-21
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн газрын харьяа хувийн хэвшлийн 72 эмнэлгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Уг шалгалтаар 10-300 хүртэл ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа дээрх аж ахуйн нэгжүүдэд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба, багийн бүрэлдэхүүнийг ЭМ-ийн сайдын тушаалд заасан орон тоогоор ажиллуулдаггүй, тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй” зэрэг зөрчил илэрчээ.
Дээрх зөрчлийн улмаас нийтдээ таван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулж, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон, 26 эмнэлэгт улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага хүргүүлжээ. Мөн улсын эмийн бүртгэлд ороогүй, чанарын баталгаагүй 25 нэрийн төрлийн эмийг эмчилгээнд хэрэглэж байсныг улсын байцаагчийн акт тогтоон, устгахаар хураасан байна.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран

Сэтгэгдэл (1)
1007 (202.9.47.134)
ШУУД ХАА