Филиппинд хар салхи дахин дэгдлээ
- 2011-12-22
- Дэлхий
- 0
Филиппинд халуун орны хар салхины улмаас халуун амь, бүлээн цусаа дүйж,
хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшигт амиа алдагсдын тоо 1000 даваад байгаа
тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Филиппинд халуун орны хар салхины улмаас халуун амь, бүлээн цусаа дүйж, хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшигт амиа алдагсдын тоо 1000 даваад байгаа тус улсын засгийн газрын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Үндэсний Гамшигтай тэмцэх газрын тэргүүн Бенито Рамосын хэлж байгаагаар нас барагсдын тоо 1002-т хүрээд байгаа ажээ.
Тус улсын зүгээс халуун орны хар салхи Вашид нэрвэгдээд байсан Минданао арал дээр гамшгийн үеийн онцгой байдал зарлан, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхээр яаравчлан ажиллаж байсан юм. Гэвч, Вашигаас учирсан хор хохирлыг гүйцэд арилгаж амжаагүй байх үед дахин хүчтэй хар салхи дэгдсэн нь улсыг төдийгүй тосгоны ард иргэдийг хөл алдахад хүргээд байна.
Өчигдөр болсон Сендон хэмээх тус хар салхи тосгоныг тэр чигт хамж авч явсан бөгөөд 10000 гаруй өрхийг орон гэргүй болгосон байна. Хүмүүнлэгийн тусламжийн нөөц дуусч байгаа боловч аврах багийнхан, сайн дурын ажилчид гамшгийг арилгахыг тулд чадах бүхнээ хийсээр байгаа гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
(203.91.118.190)
baigaltai buruu haritsanaas bolj delhii maani hetsuudej bn da ene delhiig suidelj bgaa garuud hund hetsuu uy uursdiinh ni tolgoi deer iheer l medne de