Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс анхааруулж байна

Улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихэсч, төрөл бүрийн хордлого болон архаг хууч өвчин сэдэрдэг билээ.
Улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг шинэ жилийн баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихэсч, төрөл бүрийн хордлого болон архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс сэрэмжлүүлж дараахь зөвлөмжийг хүргэлээ. Тодруулбал, бүх нийтээрээ архи, дарснаас татгалзаж архигүй баяр тэмдэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд жолооны ард суухгүй байх, хоол ундыг тохируулан хэрэглэх гэнэ. Мөн дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуунаас сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих болон жирэмсэн эхийг анхаарах хэрэгтэй аж. Түүнчлэн гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах, агаарын бохирдолоос хамгаалж өглөө, оройд гадагшаа гарахдаа амны хаалт хийх, хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угаах нь таны эрүүл мэндэд тустай. Шинэ жил ойртох тусам иргэд хөдөө гадаа явах хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс хол замд явахдаа унааны бэлтгэл хангаж, даваа гүвээг судлах нь чухал юм. Хэрэв гудамж талбайд хүн осгосон, ухаангүй, биеэ авч явах чадваргүйгээр таарвал Та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх үүрэгтэй гэнэ. Мөн хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас худалдан авах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй дэлгүүрээс худалдан авах зэргийг анхааруулж байна.
www.unen.mn сайт М.Болд
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.55.191.57)

    2011-12-23

    103102 ru utasd geheesee iluu uridchilan sergiileh zuwluguu seremjtei baihiig anhaaruulah heregtei sh de shal hachin yum bichij bhiin