Аспириныг тогтмол хэрэглэх нь гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ
- 2011-12-22
- Эрүүл мэнд
- 0
Өдөр бүр тогтмол тунгаар аспирин хэрэглэх нь гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Өдөр бүр тогтмол тунгаар аспирин хэрэглэх нь гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Гэдэсний хорт хавдар тусах өндөр эрсдэл бүхий Линчийн синдромтой 861 өвчтөнд өдөрт хоёр ширхэг аспириныг хоёр жилийн туршид тогтмол уулган туршсан бөгөөд тэдний гэдэсний хорт хавдар тусах магадлал нь 63 хувиар буурсан судалгааны үр дүн гарчээ. Туршилтыг хийсэн Нью Кастлийн Их сургуулийн Профессор Ноён Жон Бурн туршилтын үр дүнг маш сайн гарсныг онцолсон бөгөөд энэхүү үр дүнг харсан бусад судлаачид ч мөн аспирин хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай гэдэгтэй санал нэгдсэн байна.
Одоогоор тэд цусан дахь ДНК- руу орж, гэдэс, сав, ходоодны хорт хавдраар өвчлөх магадлалыг өндөрсгөдөг үүсгэгчүүдийг илрүүлж, эмчлэхээр ажиллаж байгаа гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
1007 (202.9.47.134)
ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА ВЭ