1894 оны уурын хөдөлгүүр бүхий Моторт дугуйг Дуудлага худалдаанд оруулна

Роперийн зохион бүтээсэн 1894 оны уурын хөдөлгүүр бүхий моторт дугуй ирэх нэгдүгээр сард Лас Вегас хотод дуудлага худалдаанд орохоор болжээ.
Роперийн зохион бүтээсэн 1894 оны уурын хөдөлгүүр бүхий моторт дугуй ирэх нэгдүгээр сард Лас Вегас хотод дуудлага худалдаанд орохоор болжээ. Колумбын дугуйн суурин дээр бүтээсэн уг дугуйг инженер, загвар зохион бүтээгч Силвестер Ховард Ропер зохион бүтээсэн бөгөөд уг моторт дугуй нь тэгш өнцөгт хэлбэртэй, хагас автомат бууны магазин мэт харагдах уурын хөдөлгүүрээр ажилладаг ажээ. Бүтээлийн эзэн Роперийн ийнхүү содон бүтээл туурвих болсон шалтгаан нь эргэгч механизм бүхий буу үйлдвэрлэдэг компаний эзэн байсантай нь  холбоотой гэнэ.
Энэхүү хоёр дугуйт нь гарын бариул хэсэгт байрлах хурдасгуурын тусламжтайгаар  цагт 42 км цагийн хурдтай хурдалдаг бөгөөд Ропер анх уурын хөдөлгүүрт дугуйтайгаа өөрийн гэрээсээ Бостоны Завьчдын Клуб хүрэх хүртэл 7,5 км газар унаж, туршиж байжээ.
Ропер дугуйг бүтээхээсээ өмнө уурын хөдөлгүүрт автомашин, хоёр дугуйтай уураар ажилладаг хүүхдийн унадаг дугуй зэргийг бүтээж байсан байна.

1894 оны моторт дугуй нь  Роперийн бүтээсэн хамгийн сүүлийн бүтээл бөгөөд тэрээр 1896 онд Бостонд дугуйтайгаа явж байгаад зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан ажээ. Үүнээс хойш энэхүү бүтээл музейд тавигдсан бөгөөд Роперийн унаж байснаас 100 жилийн дараа буюу 1996 онд гар дамжуулан худалдсан байна.
Энэхүү бүтээлийг нэг сард болох дуудлага худалдаагаар худалдах бөгөөд зохион байгуулагчид өндөр үнэ хүрч, рекорд тогтооно хэмээн итгэл дүүрэн байна. Дуудлага худалдааны дуудах анхны үнэ 520,000 ам.доллар байх гэнэ.


UNEN.mn-ын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Jak (202.179.24.11)

    2011-12-23

    duguitaigaa yavj bgad uhtsen ne jahan tiim yum haha

  • zarna (202.179.18.135)

    2011-12-22

    1 say 500 myanga tseg gardaggui naasan

  • zarna (202.179.18.135)

    2011-12-22

    15 say

  • zarna (202.179.18.135)

    2011-12-22

    hp i7 laptop zarna utas 88030732 display 2773 une 15 say