Сиссор Систерс Лондонгийн Олимпийн хөгжмийн арга хэмжээн дээр дуулна
- 2011-12-22
- Дэлхий
- 0
АНУ-ын поп хамтлаг Сиссор Систерс 2012 онд болох Олимпийн наадмын
хөгжмийн арга хэмжээнд оролцож, Лондонгийн цамхаг дээр байрлах Америкас
тайзан дээрээс үзэгчидтэйгээ мэндчилж, дуу хоолойгоо хүргэхээр болжээ.
АНУ-ын поп хамтлаг Сиссор Систерс 2012 онд болох Олимпийн наадмын хөгжмийн арга хэмжээнд оролцож, Лондонгийн цамхаг дээр байрлах Америкас тайзан дээрээс үзэгчидтэйгээ мэндчилж, дуу хоолойгоо хүргэхээр болжээ. Синигалесийн дуучин Бааба Маал, жааз дуучин Винтон Марсалис болон Натуралли 7 нар тоглолтонд оролцох одуудын дунд багтсан байна. Уг арга хэмжээ нь Олимпийн наадмын өмнөх долоо хоногийн амралтын өдрүүд буюу долоон сарын 21, 22-нд болох бөгөөд бусад оролцох хүмүүсийн нэрийг удахгүй зарлах аж.
Фестивалийн тасалбар үнэгүй байх бөгөөд тасалбар тараахтай холбоотой бусад нарийн мэдээллүүдийг таван сард олон нийтэд мэдээллэхээр болсон байна.
UNEN.mn-ын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)