Хүүхдийн төрсөн сар боловсролын хэтийн төлөвд нь нөлөөлдөг

Нэгэн судалгааны институтаас гаргасан судалгаа найман сард төрсөн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхээр буюу есөн сард төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад нэр хүндтэй  коллеж, их дээд сургуулиудад орохыг зорихоос илүүтэй, амьдрал дээрхи практик хичээлүүдийг сурах сонирхолтой байдаг гэсэн сонирхолтой үр дүнд хүрчээ.
Нэгэн судалгааны институтаас гаргасан судалгаа найман сард төрсөн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхээр буюу есөн сард төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад нэр хүндтэй  коллеж, их дээд сургуулиудад орохыг зорихоос илүүтэй, амьдрал дээрхи практик хичээлүүдийг сурах сонирхолтой байдаг гэсэн сонирхолтой үр дүнд хүрчээ.
Хичээлийн жилийн сүүлээр мэндэлсэн хүүхдүүд  өөрийн нийгэмд эзлэх байр сууриндаа анхаарал хандуулахдаа хойрго байдаг төдийгүй, үеийнхнээсээ хоцрогдох хандлагатай байдгийг судалгаа харуулжээ.
Түүнчлэн, тэд есөн сард мэндэлсэн хүүхдүүдтэй харьцуулахад нэр хүндтэй сургуулиудад орох, бүлгийн ахлагч, клубын ерөнхийлөгч болох эрмэлзлэлгүй байсан бөгөөд өөртөө итгэх итгэл багатай, өөрийгөө дайчилж ажиллахдаа сул байсан байна.
“Эд танин мэдэх, шинийг эрэлхийлэх насандаа яваа найм, есөн сард төрсөн хүүхдүүдийг мэдлэг чадвар, авхаалж самбаа сорих тусгайлан гаргасан тестүүдээр шалгаж үзэхэд, хүүхдүүдийн хоорондын ялгаа асар их байгаа нь тодорхой харагдсан” гэж судалгааг удирдан явуулсан мэргэжилтэн  ярьжээ.
Үүнээс гадна, найман сард төрсөн хүүхэд есөн сард төрсөн хүүхдээс илүү гутранги үзэлтэй байдаг төдийгүй, өөрөөс бага насны хүүхдийг шоглох, дээрэлхэх хандлага их ажиглагддаг тухай судалгааны тайланд бичсэн байна.

Мөн судалгааны явцад ажиглагдсан зүйлс ангийн багшийн сурагчдынхаа хувийн хэрэг дээр бичиж, тэмдэглэсэн зүйлстэй таарч байсан нь судалгааны үр дүнг улам баталгаажуулжээ.


UNEN.mn-ын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ээж (202.179.24.11)

    2011-12-23

    миний бяцхан хүү ёсөн сард төрсөн ш дээ тэгвэл ахлагч манлайлагч болно гэсэн үг үү хэхэхэ