Франц хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж эхэллээ

Францын засгийн газраас эмэгтэйчүүдийн дунд газар аваад байгаа хөхний хорт  хавдрыг таслан зогсоох зорилгоор нэгэн шинэ шийдвэр гаргаад байгаа тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Францын засгийн газраас эмэгтэйчүүдийн дунд газар аваад байгаа хөхний хорт  хавдрыг таслан зогсоох зорилгоор нэгэн шинэ шийдвэр гаргаад байгаа тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тус улсын засгийн газар хөхөө томруулах мэс ажилбарт орж, хөхний хорт хавдраар өвчлөх өндөр эрсдлийг бий болгож байгаа эмэгтэйчүүдэд тус үйлдлээ зогсоон, эргэн хэвийн байдалдаа орсон тохиолдолд нөхөн олговрыг олгохоор болсон байна.

Тус улсын эрүүл мэндийн салбарын удирдлагуудын зүгээс гоо сайхны мэс заслын үйлчилгээгээрээ толгой цохьдог баталгаатай, найдвартай гэгддэг томоохон газруудад хүртэл тус шийдвэр хамаатай болохыг анхааруулаад, тус газруудын үзүүлдэг үйлчилгээ шалгалтаар эрүүл мэндийн шаардлага хангахгүй байсныг мөн онцолжээ.
Одоогийн байдлаар, томоохон компаниудын нэг гэгддэг “PMP”-аар хөх томруулах мэс засал хийлгэсэн 30000 эмэгтэй байгаа бөгөөд тус эмэгтэйчүүдийг яаралтай арга хэмжээ авахыг сануулж, тэгэхгүй аваас хөхний хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй гэдгийг нь ойлгуулж ухуулсаар байгаа гэнэ. Өнгөрсөн жил хөх томруулах мэс ажилбарт орсон 523 эмэгтэйд хорт хавдар үүсэх шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд тэд шахуулсан гелиэ нэн даруй авахуулсан байна.

Тус улсын засгийн газраас нөхөн олговор олгохоор болсон тус шийдвэр хөхний хорт хавдрыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулаад зогсохгүй, тус улсын олон мянган эмэгтэйчүүдийг цаашид эрсдэлтэй алхам хийхгүй байхад нөлөөлнө гэдэгт эрүүл мэндийн салбарын удирдлагууд итгэлтэй байгаа ажээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)