Танзаний үерт 23 хүн амиа алдлаа

Танзанид үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо үер болон хувирч, 23 хүн амийг авч одож,  4000 хүнийг орон гэргүй болгоод байгаа тухай тус улсын төрийн мэдээллийн агентлагаас мэдээлж байна.
Танзанид үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо үер болон хувирч, 23 хүн амийг авч одож,  4000 хүнийг орон гэргүй болгоод байгаа тухай тус улсын төрийн мэдээллийн агентлагаас мэдээлж байна. 
Албаныханы хэлж байгаагаар байдал хүнд байгаа бөгөөд нас барагсдын тоо өсөх хандлагатай байгаа гэнэ.

Гурван өдрийн турш тасралтгүй үргэлжлэн орсон тус аадар бороо 57 жилийн турш тохиогоогүй их хэмжээтэй орсон тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд онцолсон байна.

Одоогийн байдлаар хот нилэнхүүдээ ус, лаг шаварт автаад байгаа бөгөөд үйлчилгээний байгууллагууд бүгд үүд хаалгаа барьсан учраас нутгийн ард иргэд хоол хүнсний дутагдал орох нөхцөл байдал бүрдээд байгаа байна.

Тэд усанд үйж, амиа алдахгүйн тулд өндөрлөг газар хайн сандралдаж, айдаст түгшүүрт автаад байгаа ажээ. НҮБ-с зүгээс тус улсын засгийн газарт гамшгийг даван туулахад нь туслахаар шаардлагатай тусламж үйлчилгээг эхнээсээ үзүүлж эхлээд байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)