Конгийн цагдаагийнхан сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн 24 хүнийг хөнөөжээ
- 2011-12-23
- Дэлхий
- 0
Энэ сарын 9-ний өдөр Жосеф Кабила Конгийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон
тухай мэдэгдсэнээс хойш сонгуулийн будлиантай үр дүнг эсэргүүцэн, үзэл
бодлоо илэрхийлсэн энгийн номхон ард иргэд Конгийн хүчнийхний гарт амь
үрэгдэж, бусад хэдэн арван хүмүүсийг хүчээр цагдан хориод байгаа тухай
Хүний эрхийн ажиглагч мэдэгдсэн байна.

“Энэхүү цуст халдлагын ул мөр цаашид засгийн гарсан хэн боловч өөрийн хүссэнээрээ авирлаж, ард иргэдийнхээ үзэл бодлыг сонсохгүй алан хядлага үйлдсээр байна гэдгийг гэрчилсэн хэрэг боллоо” хэмээн Хүний эрхийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Аннеке Ван онцолсон байна.
Кабила нь Ерөнхийлөгчийн үүрэгт албыг хүлээн аваад удаагүй байсан бөгөөд энэ мягмар гарагт сонгуулийн үр дүнг дахин, сайтар нягталж үзэх шаардлагатай хэмээн тус улсын дээд шүүхээс мэдэгдэл гаргаж, улмаар албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа ажээ.
Олон улсын болон үндэсний сонгуулийн ажиглагчид сонгуулийг үнэн шударга явагдсанд эргэлзэж байгаа гэдгээ мэдэгдээд ил тод, маргаангүй явагдсан эсэхийг дахин сөхөж үзэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)