Кубын 2900 хоригдол суллагдав

Куб улсын зүгээс тус  улсын шоронгуудад хоригдож байсан 2900 хоригдолд өршөөл үзүүлж, сулласан тухай тус улсын засгийн газраас мэдээллээ.


Куб улсын зүгээс тус  улсын шоронгуудад хоригдож байсан 2900 хоригдолд өршөөл үзүүлж, сулласан тухай тус улсын засгийн газраас мэдээллээ. Тус шийдвэрийг хоригдлуудын ар гэр болон, шашны томоохон институт, бусад буяны байгууллагуудын ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзэж гаргасан байна.Суллагдсан иргэдийн ихэнх нь 60 нас давсан хөгшчүүл, эмэгтэйчүүд мөн урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй этгээдүүд байсан ажээ.

Кубын ерөнхийлөгч Раул Кастро Үндэсний Ассемблэйн хуралдааны үеэр тус шйидвэрийнхээ талаар мэдэгдсэн бөгөөд тус улсын шоронд хоригдож байсан 25 орны 86 хоригдлыг мөн сулласан хэмээн онцолсон байна. Тэрээр мөн XIV Поп Бенедикт энэрэнгүй үзлийн илрэл болгохыг хүсч, ийнхүү шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээжээ. 

Дашрамд дурьдахад, Поп тун удахгүй Мексик, Куб улсад айлчлал хийхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 89127 (202.9.47.134)

    2012-11-03

    МУУ ШҮҮ