Британий Хун тайж Филип зүрхний мэс засалд орлоо
- 2011-12-24
- Дэлхий
- 0

Тэрээр өчигдөр өглөө цээжээр нь хатгуулж өвдөн, улмаар Кэмбридж дахь Папворт эмнэлгийн зүрх судасны тасагт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар түүний өвчнийг артерийн судасны бөглөрөл хэмээн оношилж, жижиг мэс ажилбар хийн эмчлэх бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн байна.
Филипт хийсэн зүрхний хагалгаа амжилттай болсон бөгөөд түүний биеийн байдлыг харзнан, хэд хоног хэвтүүлэх шаардлагатай хэмээн эмнэлгийн зүгээс зөвлөсөн байна.Ийнхүү Британий хатан хааны нөхөр, Эдинбургийн Гүн тэрээр Зул Сарын Баярыг эмнэлэгт өнгөрүүлэхээр болж байгаа ажээ.
Хааны гэр бүлийнхэн уламжлал ёсоороо энэ Зул сарын баярыг Сандрихам дахь Британий хаан ширээг залгамжлах дөрвөн үеийнхний амьдарч байсан өргөөндөө халуун ам бүлээрээ тэмдэглэхээр болсон байна.
Өдгөө 90 насыг зооглож буй түүний хувьд ачааллын ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа бөгөөд түүний биед илэрч байгаа жижиг өвчний шинж тэмдгүүд суудлаа тавьж өгөх цаг ойртож байгааг сануулсаар байгаа юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)