Суданы бослогыг удирдагч амь үрэгдэв

Суданы армийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр тэдний эсрэг бослогыг зохион байгуулсан томоохон бүлэглэлийн удирдагч Ибрахим болон бусад хэд хэдэн хүмүүс амь үрэгдсэн тухай мэдэгдлээ.

Суданы армийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр тэдний эсрэг бослогыг зохион байгуулсан томоохон бүлэглэлийн удирдагч Ибрахим болон бусад хэд хэдэн хүмүүс амь үрэгдсэн тухай мэдэгдлээ. Тэрээр “Манай зэвсэгт хүчнийхэн Суданы Өмнөд хэсэг рүү оргохыг завдсан Халил Ибрахим болон түүний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байсан бусад гишүүдийг устгах бүрэн эрхтэй байсан” хэмээн тэрээр хэлсэн байна.
Өмнөх өдөр нь эхэлсэн Дарфур хотын босогчид болон Суданы арми хоорондын мөргөлдөөн Хойд Кордофан хотод эхлээд байсан бөгөөд тэднийг Суданы армийнхан баривчлаад байсан ажээ.
Ибрахим нь Шударга Ёс, Эрх Тэгш байдлын хөдөлгөөний удирдагч байсан бөгөөд Дарфур бүлэглэлийн хүчирхэг удирдагч гэгддэг байсан байна. 

Тус хөдөлгөөнийхөн Доха Дарфурын энхийн хэлэлцээрт нэгдэхээс татгалзан, Суданы засгийн газар болон Эрх Чөлөө, Шударга Ёс хөдөлгөөний бүлэглэл хоорондын  гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байсан байна.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)