Ким Жон Уныг “Шилдэг удирдагч” болно гэлцэв

Хойд Солонгосын удирдагчийн орыг хүү Ким Жон Ун залгахаар болсныг бямба гарагт албан ёсоор мэдэгдсэн авч, их удирдагчийнхаа араас эмгэнэн гашуудах ард иргэдийн уй гашуу үргэлжилсээр байна.
УХойд Солонгосын удирдагчийн орыг хүү Ким Жон Ун залгахаар болсныг бямба гарагт албан ёсоор мэдэгдсэн авч, их удирдагчийнхаа араас эмгэнэн гашуудах ард иргэдийн уй гашуу үргэлжилсээр байна. 

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв эцэг хүү хоёрын талаархи мэдээллээр дүүрээд байгаа бөгөөд Хойд Солонгосын сонин хэвлэлүүд, мэдээллийн хэрэгслүүдээр эцгийнхээ мөнхийн ялагдашгүй их үйл хэргийг  цаашид үргэлжлүүлэн авч явж, шилдэг удирдагч болохыг хүссэн нийтлэл материалууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бол Өмнөд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ёнхап Коммунист улсын цэргийн хүчнийг удирдан, эцгийнхээ үйл хэргийг амжилттай авч явах цаг айсуй ирээд байгаа тухай онцлон мэдээлсээр байна. Түүнчлэн, залуухан удирдагч Ким эцгийгээ өнгөрсөнөөс хойш Хойд Солонгосын удирдагчийн хувиар өөрийн цэргийн бие бүрэлдэхүүндээ анхны тушаалаа буулгасан тухай мөн мэдээлжээ.

Харин, олон улсын ажиглагчид  Ким Жон Илийн отгон хүү, гучин нас шүргэж яваа  Ким Жон Уныг 1994 оноос хойш Дарангуйлагч орныг жинхэнэ утгаар нь авч явсан хүчирхэг удирдагч агсан эцгийнхээ үйл хэргийг цаашид авч явах туршлага, чадвар дутах болов уу хэмээн таамаглацгааж байгаа гэнэ.

Кимийн оршуулах ёслол ирэх лхагва гарагт болох бөгөөд гашуудлын хугацаа албан ёсоор пүрэв гарагт дуусах ажээ. 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.126.91.148)

    2011-12-26

    Ta nar neree zuv bichildeeMuuhai baina