Техаст зул сарын баярын өглөө долоон хүн нас баржээ

АНУ-ын Техас мужид зул сарын баярын өглөө долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

АНУ-ын Техас мужид зул сарын баярын өглөө долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 911 дугаарын утсанд ирсэн дуудлагын дагуу цагдаагийнхан хэргийн газар нэн даруй хүрэлцэн ирсэн бөгөөд дөрвөн эмэгтэй , гурван эрэгтэй хүн нас барсан байдалтай тэднийг угтсан байна. Нас барсан долоон хүн зочны өрөөндөө бэлэгнүүдээ задлах гэж байсан болов уу гэмээр байдалтай байсан бөгөөд бүгд буудуулж амиа алдсан байжээ.

Цагдаагийнхан хэргийн сэжигтнийг эрэн сурвалжлахгүй байгаа бөгөөд нас барсан долоон хүний дунд буудсан этгээд байгаа хэмээн үзэж байгаа гэнэ.

Хэргийн золиос болсон этгээдүүд 18-с дээш насны иргэд байсан бөгөө хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа ажээ.

 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)