Япон, Хятадын удирдлагууд Солонгосын хойгийн хэтийн төлөвийн талаар хэлэлцлээ
- 2011-12-27
- Дэлхий
- 0

Японы Ерөнхий Сайд Ёошико Нода, Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаод бараалхаж, хоёр орны харилцааг цаашид амжилттай хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Тэд Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын тулд санал нэгтэй байгаагаа төдийгүй цаашид өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хоёр орны эрх бүхий зүтгэлтнүүд хэзээнээс маргаантай байсаар ирсэн Солонгосын Хойгийн асуудлыг хөндөөд зогсохгүй, Хятадын Зүүн Далайн эрчим хүчний гэрээ хэлэлцээр, маргаантай аралын асуудлыг сөхөн хэлэлцсэн байна.
Айлчлалын үеэр, тэд мөн эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалахад чиглэгдэх гэрээг үзэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор хоёр орны худалдааны салбарт ам.долларыг ашиглахаас татгалзаж, өөрсдийн орны мөнгөн тэмдэгтийг ашиглаж байхаар болсноо мэдэгдсэн байна.
Тус айлчлал Ерөнхий Сайд Нодагийн албан үүргээ хүлээн авснаас хойш Бээжин хотод хийж буй анхны айлчлал болж байгаа бөгөөд Кимийг нас барснаас хойш Хятадын удирдлагуудтай уулзаж буй анхны гадаадын томоохон зүтгэлтэн болж байгаа ажээ.
Түүнчлэн, талууд Хойд Солонгосын нутаг дэвсгэрт урт хугацаанд тогтвортой байдлыг бий авчрах Хойд Солонгосын Цөмийн эрчим хүчний асуудлаархи зургаан талт гэрээ хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлэх талаар ч мөн ярилцсан байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)