Свифт “Safe and Sound ” шинэ дуугаа гаргалаа

Америкийн поп дуучин Тэйлор Свифтийн хувьд энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй, азтай, одтой жил болж өндөрлөж байна.
Америкийн поп дуучин Тэйлор Свифтийн хувьд энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй, азтай, одтой жил болж өндөрлөж байна. Тэрээр энэ жил Каунтри хөгжмийн наадмаас хоёр шагнал, Америкийн хөгжмийн наадмын хэд хэдэн төрөлд өрсөлдөн, хэд хэдэн шагналын эзэн болж, битүүхэн горьдлого тавин хүлээж байсан чадварлаг уран бүтээлчид Лэди Гага, Кэти Перри нарыг гэрийн зүг гар хоосон буцахад хүргэж, өөрийн чансаагаа ч мөн харуулаад авсан билээ.
22 настай дуучин бүсгүй маань энэ жилийн отгон дуу болгож, ирэх онд нээлтээ хийх  “THE HUNGERS GAMES” киноны дуу, иргэний дайны тухай өгүүлэх “Safe and Sound” дуугаа гаргасан бөгөөд түүний шинэхэн уран бүтээл баасан гарагийн орой iTunes-ын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсэн байна.

Дашрамд дурьдахад, Сузанне Коллинсын туужаас сэдэвлэн бүтээж буй “THE HUNGER GAMES” киноны гол дүрүүдэд жүжигчин Женнифер Лоренс, Жош Хачиерсон болон Лиам Хемсворт нар тоглосон бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 23-нд нээлтээ хийх ажээ.



UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.179.16.186)

    2011-12-27

    saihan huuuhen shuu bas gej