Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

 

Өнөөдөр аргын тооллын 3 сарын 7, Сумьяа гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана.

 

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны хийх, эд хураах, номын өглөг өгөх, гадагш эд өгөхөд сайн.

 

Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)