Казахстаны Назарбаев бага хүргэнээ огцруулав

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн тогтоосон дэглэмд үнэнч бус эсвэл өөрийг нь “маллах” гээд байвал ойрынхоо хэнийг ч болов зайлуулчихдаг.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн тогтоосон дэглэмд үнэнч бус эсвэл өөрийг нь “маллах” гээд байвал ойрынхоо хэнийг ч болов зайлуулчихдаг. Түүний нэгэн хүргэн болох Рахат Алиев түүнтэй тэмцэлдэх санаа агуулаад үүнээсээ болж хадамдаа нүд үзүүрлэгдсэн.
Тэрээр Н.Назарбаевын тухай “Загалмайлсан хадам эцэг” гэдэг ном бичин шуугиулсан ба хадам нь түүнийг Казахстаны нэг номерын дайсан хэмээн зарласан билээ. Энэ удаа Нурсултан Абишевич бага хүргэн Тимур Кулибаевыгаа “Самрук-Казына” гэх үндэсний чинээлэг амьдралын улсын сангийн тэргүүнээс огцруулснаа зарлалаа.

Ингээд түүний оронд ерөнхий сайдын тэргүүн дэд орлогч Умирзак Шукаевийг томилжээ. Шукаев нь одоогоор Жанаозен хотод гарсан үймээнийг мөрдөн шалгах комиссыг толгойлж байгаа юм байна. Харин бага хүргэн нь хадмынхаа дургүйг яагаад хүргэв, одоо ямар алба хаших нь тодорхойгүй байгаа ажээ.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)