Путин хариу мэдэгдэл хийв

Оросын Ерөнхий Сайд Владимир Путин өчигдөр 12 сарын 4-ны өдөр болсон парламентын маргаантай сонгуулийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ.
Оросын Ерөнхий Сайд Владимир Путин өчигдөр 12 сарын 4-ны өдөр болсон парламентын маргаантай сонгуулийн талаар байр сууриа өчигдөр илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ “Төрийн ДУМ-ын сонгууль хэдийнэ дууссан.  Парламентын бүх зөрчилдөөн дуусгавар болж, ажил хэрэг хэвийн үргэлжилж  байна. Төрийн ДУМ-ын дарга сонгогдсон, ДУМ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.Дахин сонгууль явуулах, нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг боломжгүй зүйл” хэмээжээ.
Путин тэдний эсрэг хийсэн мэдэгдэлдээ мөн “Би 1999-2008 оныг хүртэл Ерөнхийлөгчийн үүргийг сайн гүйцэтгэсэн. Дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ямар нэгэн улс төрийн зорилготой заль, мэх хэрэглэх шаардлага байгаагүй. Би  Ерөнхийлөгчид хоёроос дээш удаа дараалан сонгогдохыг хязгаарласан хууль тогтоомжийн дагуу суудлаа тавьж өгсөн” хэмээн онцолсон байна.
Энэ жилийн сонгуульд Нэгдсэн Орос Намыг тэргүүлэн оролцсон Путин 49,5 хувийн санал авч ирэх жилийн сонгуульд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой болоод байгаа билээ.Тэрээр дөрвөн жилийн өмнө 64 хувийн санал авч илт давуу ялалт байгуулж байсан үеийн саналын хувиасаа яльгүй буурсан харагдаж байгаа нь түүнд итгэх олны тоо цөөрснийг илтгэж байгаа юм.

Путины нам одоогоор парламентын нийт 450 суудлаас 238-г нь олж авах эрхтэй болоод байгаа бөгөөд  Ерөнхийлөгч Дмитрый Медведев сонгуулийн үр дүнг үндэслэн, улс төрийн шинэчлэлийн талаар мэдэгдсэн  боловч Москвагийн мянга мянган иргэд будлиантай сонгууль болсон хэмээн үзэл бодлоо илэрхийлэн, эв нэгдлийн сүр хүчийг харуулсан нүсэр жагсаалыг хоёр ч удаа зохион байгуулаад авсан билээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)