Гага, Биебэр 2011 оны шилдэг буяны үйлстэн боллоо

Лэди Гага “Do something.org” хоёр дахь жилдээ тодруулж байгаа шилдэг буяны үйлстнүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Лэди Гага “Do something.org” хоёр дахь жилдээ тодруулж байгаа шилдэг буяны үйлстнүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Тус шалгаруулалтыг олны танил хүмүүсийн өргөсөн хандив, буяны үйлсүүдийг харгалзан тодруулжээ.

Дуучин Лэди Гагагийн хувьд ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавих зорилготой уран бүтээлийн дээжүүдээ нэгтгэн гаргасан шилдэг цомог “Born This Way”, мөн тус дууныхаа нэрээр нэрлэсэн сангийн ажлаараа энэхүү шагналыг хүртсэн байна.

Удаах байрыг залуу дуучин Жастин Биебэр эзэлсэн бөгөөд өнгөрсөн жилийн жагсаалтын 10 дугаарт бичигдэж байсан тэрээр хоёр луу орж иржээ. Хүүхдүүдийн хөгжмийн боловсролд анхааран, тэднийг хорт хавдраас сэргийлэх үйлст нэгдэн “Believe Charity Drive” үйл ажиллагааг зохион байгуулж, шинэ сургууль барихад зориулан хандив өргөх зорилготой “Pencils of Promise” үйл ажиллагаанд биечлэн оролцож, тус тус өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

Жүжигчин Жорж Клүүни гуравдугаар байранд орсон бол, Уилл Смит болон Жада Пинкетт Смит, Леонардо ДиКаприо нар тэднийг удаалсан байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)