Аргентиний Ерөнхийлөгч хорт хавдар тусчээ

Аргентиний Ерөнхийлөгч ирэх долоо хоногт хоолойн мэс засалд орохоор болсон бөгөөд эмч нар түүнийг бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн байна хэмээн оношилжээ.
Аргентиний Ерөнхийлөгч ирэх долоо хоногт хоолойн мэс засалд орохоор болсон бөгөөд эмч нар түүнийг бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн байна хэмээн оношилжээ. Одоогийн байдлаар хорт хавдрын тархалт анхан шатандаа явж байгаа бөгөөд бусад эрхтэн системдээ нөлөөлөөгүй байгаа учир яаралтай арга хэмжээ оройтоогүй байгаа хэмээн эмч нар мэдэгдсэн байна.Түүний өвчилсөн бамбай булчирхайн хорт хавдар нь маш түгээмэл тохиолддог өвчлөлүүдийн нэг бөгөөд эдгэрэх магадлал өндөртэйд тооцогддог байна.
Өдгөө 58 настай Фернандезийн хувьд Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд шилдэг улс төрч цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд 54 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд албан үүргээ амжилттай үргэлжлүүлэх эрхтэй болсон байна.

Фернандез анх 2007 онд Аргентиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд түүний нөхөр Нестор Кирчнэр 2003-2007 оныг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2010 оны 10 дугаар сард зуурдаар нас барсан ажээ.
Фернандезийг ажил үүргээ хүлээн авснаас хойш улсын эдийн засаг 8 хувиар өссөн бөгөөд Аргентиний ард түмэн түүнд ам сайтай байдаг байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)