Их удирдагчаа сүүлчийн замд үдэж, Шинэ удирдагчаа зарлан тунхаглав

Өнгөрөгч лхагва гарагт Хойд Солонгосын Их Удирдагч асан Ким Жон Илийн оршуулах ёслол хүндэтгэлтэйгээр болж өндөрлөсөн бол, өчигдөр гашуудлын үйл ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон байна.
Өнгөрөгч лхагва гарагт Хойд Солонгосын Их Удирдагч асан Ким Жон Илийн оршуулах ёслол хүндэтгэлтэйгээр болж өндөрлөсөн бол, өчигдөр гашуудлын үйл ажиллагааг албан ёсоор дуусгавар болгосон байна. Эцгийнх нь нэрээр нэрийдсэн Ким Ил Суны талбайд гашуудлын дуу өдөржин эгшиглэж, эмгэнэн гашуудан, нус нулимсандаа дарагдсан хэдэн арван мянган иргэд хотын төв цэгийг битүү бүрхэн зогсож хүндэтгэл үзүүлсэн байна. 

Инээмсэглэсэн төрх бүхий хөргийг залсан лимоузин авто машин цувааг тэргүүлж явсан бөгөөд шарилыг нь цагаан цэцгэн дээр тавьж, улаан даавуугаар  бүтээн, хажууд нь хүү Ким Жон Ун болон бусад томоохон удирдлагууд бараа болон алхаж явсан ажээ. Хүмүүсийн дэргэдүүр түүний шарилыг өнгөрөх үед уйлж, гашуудсан иргэд гараа сарвалзуулан дайрч байсан бөгөөд цэргүүд тэднийг арай хийн дарж байсан байна.
Кимийг сүүлчийн замд үдэх үдэхтэй зэрэгцэн цас хялмайлан орж байсан бөгөөд нэгэн цэрэг Хойд Солонгосын Төрийн телевизэд өгсөн ярилцлагандаа “Цас хүртэл бидэнтэй хамт уйлж байна. Тэнгэрээс заяагдсан гэлтэй тийм том хүнийг насан эцэслээд байхад тэнгэр хүртэл нулимсаа цас болгон илгээхгүй ч яалтай билээ?” хэмээн ярьжээ.Түүний оршуулах ёслолын талаар ямар нэгэн хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаагүй бөгөөд гадны ямар нэгэн төлөөлөгч оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байсан юм.
Ёслолыг дуусгасаны дараа 17 жил засгийн эрхийг тэргүүлэн барьж, нууцлагдмал их гүрнийг авч явсан Ким Жон Илийн өв залгамжлагчаар Ким Жон Уныг сонгон, “Их Удирдагч”-аа болгож байгаагаа ёслол хүндэтгэлтэйгээр тунхаглан зарласан байна.
“Ким Жон Юн их гүрний эзэн Ким Жон Илийн итгэл, чадвар, зүрх сэтгэл, зоригийг өвлөн авсан шилдэг удирдагч болно” хэмээн Хойд Солонгосын парламентын Ерөнхийлөгч Ким Ён Нам хэлсэн бол “Ким Жон Илийн байгуулсан гавьяа өнө мөнхөд орших болно. Бид намын их удирдагч Ким Жон Уныхаа төлөө ажиллаж, уй гашуугаа урам зоригоор сольж, их амжилтын эзэд болох ёстой” хэмээн “Ажилчины нам”-ын ахмад зүтгэлтэн Ким Ки Нам онцолжээ.






UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • max (180.149.97.1)

    2012-01-01

    ene uls odoo yandaa tom aaw ne yawch ihlaa