Японд 7 баллын газар хөдлөлт боллоо
- 2012-01-02
- Дэлхий
- 0
Газар хөдлөлт Токио хотоос урагш 680 км, далайн эргээс 425 км-т орших Номхон далайн эрэг орчмын хүн ам сийрэг суурьшсан Торишима арал дээр болсон бөгөөд цунами болж үргэлжлээгүй байна.
Токио хотын барилга байгууламжид чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд Японы төв болон хойд хэсэгт явж байсан хурдан галт тэргүүд гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор түр зуур зогссон хэдий ч, удалгүй хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)