Израйль, Палестиний төлөөлөгчид Жорданд чуулна

Израйль, Палестиний төлөөлөгчид Жордан улсын Ахмэн хотод энэ Мягмар гарагт чуулж, хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон байна.
Израйль, Палестиний төлөөлөгчид Жордан улсын Ахмэн хотод энэ Мягмар гарагт чуулж, хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон байна. Жилийн турш яригдалгүй мухардалд ороод байсан талуудын хоорондын энхийн хэлэлцээрийг дахин хэлэлцэн, зөвшилцөлд хүрэх, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор ийнхүү Арабын салбарласан жижиг улс Жорданд уулзалт хийх гэж байгаа ажээ.
Жорданы Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч “Тус уулзалтын гол зорилго хоёр орныг харилцан итгэлцэлд хүргэх, цаашид хөгжлийн шинэ гарцыг бий болгож, бие даасан, хараат бус Палестин улсыг цогцлоох явдал” хэмээн мэдэгдсэн байна.
Израйлийн Ерөнхий Сайдын Зөвлөх Ёоаз Хендел  Жорданы албаныхны хийсэн мэдэгдэл талархаж байгаагаа мэдэгдээд, “Жордан улсын оруулж буй хувь нэмэр манай хоёр орныг олон улсын түвшинд гаргахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцолжээ.
Хэлэлцээрт Палестиний талаас тэргүүлэн оролцогч Саеб Эракат Жорданы хаан Абдуллад хандан хоёр орны харилцааг сэргээхэд түүний үүрэг өндөр байсныг тэмдэглээд, чин сэтгэлийн талархлаа мөн илэрхийлсэн байна.
Энэхүү хэлэлцээрийг хийснээр хоёр орны харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт талууд итгэлтэй байгаа бөгөөд хоёр улс хоорондын энхийн хэлэлцээр Израйль улс Азийн баруун хэсэгт орших Палестиний нутаг дэвсгэрт тооцогддог Вэст банкид суурьшсанаас үүдэн, үл ойлголцолд хүрч, улмаар жилийн өмнө цуцлагдаад байсан юм.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)