Нялхсын клиник сувилалын хүүхдүүдийн шинэ жил боллоо
- 2012-01-02
- Эрүүл мэнд
- 0
Нялхсын клиник сувилалын хүүхдүүдийн шинэ жил боллоо.

www.UNEN.mn сайт
Нялхсын клиник сувилалын хүүхдүүдийн шинэ жил боллоо. Биднийг очиход дэндүү өхөөрдөм хайр хүрэм бяцхан үрс шинэ жилийн гоёлоо өмсөн багш нартайгаа аль хэдийн суудлаа эзэлж суусан байлаа. Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж Нялхсын клиник сувилалын дарга Н. Ууганцэцэг үг хэлэв.
Тэдний энэхүү баярт Төрийн нарийн бичгийн дарга Н. Хүрэлбаатар, ЭМЯ-ны МХШҮГ-ын дарга Д.Жаргалсайхан, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж. Дүгэр, Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, Монгол улсын ерөнхий сайдын гэр бүл Х. Отгонтуяа, Хүүхдэд үйлчлэх олон улсын HOLT international-н төлөөлөгчид, Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамж асрамж хариуцсан мэргэжилтэн Батсүрэн болон бусад төлөөлөгчид оролцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Н. Хүрэлбаатар сувилалын хүүхдүүдийн шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдүүдэд бэлэг гардуулан ирж буй 2012 онд Нялхсын клиник сувилалд шаардлагатай барилгын дээврийг засуулах ажил болон автомашин өгөх асуудлыг шийдэж өгнө хэмээн амласан нь бүгдийг баясгасан юм. Мөн хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн авьяаслаг хүүхдүүд шинэ жилийн баяраа хийж буй сувилалын бяцхан хүүхдүүд болон ирсэн зочдод зориулан концерт тоглож хөгжөөлөө.
Дашрамд дурдахад Нялхсын клиник сувилал нь 21 аймаг, хотуудын нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 аль ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол хүүхдийг хүлээн авч үйлчлэн, өсгөж буй сайн үйлст байгууллага билээ.

Мэдээллийн эх сурвалж: Emch.mn-ээс
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)