Иракын Удирдагч АНУ-ын цэргүүдийг явсаны дараа улс орноо уриалав

Иракын ард түмэн өчигдөр АНУ-ын цэргийн хүчнийхнийг тус улсын нутаг дэвсгэрийг чөлөөлсөн явдлыг тэмдэглэсэн байна.
Иракын ард түмэн өчигдөр АНУ-ын цэргийн хүчнийхнийг тус улсын нутаг дэвсгэрийг чөлөөлсөн явдлыг тэмдэглэсэн байна.
Иракын Ерөнхий Сайд АНУ-ын цэргийн хүчнийхнийг тус улсын нутаг дэвсгэрийг орхин гарсанаас хойш өөрийн нутаг дэвсгэртээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, хараа хяналтаа чангатгах зорилгоор улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, хамтын хүчээ нэгтгэхийг уриалжээ.

Ноури ал Малики АНУ-ын цэргүүдийг явсантай холбогдуулан “хэт их баярлах” хэрэггүй хэмээн дахин сануулаад улс орны аюулгүй байдал түгшүүртэй хэвээр байгааг анхааруулсан байна.

Иракын ард түмэн АНУ-ын цэргийн хүчнийхнийг тус улсын нутаг дэвсгэрийг чөлөөлсөний дараа янз бүрийн хэлбэрээр тус явдлыг тэмдэглэн, баярлаж байгаа бөгөөд Абу Ханифа лалын сүмийн ойролцоо Санни Лалын шашныг шүтэгч иргэд хэдэн зуугаараа цугларч, шашны мөргөл үйлдэн, жагсаж баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн бол Иранд төвтэй Иракын томоохон улс төрийн бүлэглэлийн нэгээхэн хэсэгт тооцогддог Бадр байгууллагынхан Ираны их удирдагч Аяатолла Али Хаменей болон түүний өмнөх удирдагч асан Аяатолла Рухолла Хоймейни нарын зургийг засгийн газрын институт болон барилга байгууламжийн ханан дээр нааж, тус үйл явдалд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал


 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)