Герман, Эстони, Словен улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцлаа

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Мон¬гол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх" төслийн хүрээнд энэ сарын 9-16-ны өдрүүдэдГерманы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Мон¬гол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх" төслийн хүрээнд энэ сарын 9-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээр ахлуулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Нямдаваа,  НДЕГ- ын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэг, УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх Э.Эрдэнэсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах реферэнт Д.Ганчимэг, германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Ц.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн герман, Эстон, Словен Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцах аялалд яваад иржээ.

Дээрх гурван улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эв санааны зарчимд тулгуурласнаараа манай улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой ижилхэн аж. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэд Эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдах бөгөөд харин эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсон хэсэг нь сангаас тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж авна гэсэн зарчим үйлчилдэг байна. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тусламж, үйлчилгээний төрөл улс бүрт харилцан адилгүй ажээ. Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг герман Улсад улсын болон хувийн хэвшлийн 140 байгууллага өрсөлдөөний зарчмаар эрхэлж байхад Эстон Улсад Эрүүл мэндийн даатгалын сан, Словен Улсад Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага эрхэлдэг. Эдгээр улсад эрүүл мэндийн даатгалтай иргэн тухайн даатгуулагчийн мэдээлэл бүхий ID карттай, уг карт нь эрүүл мэндийн даатгалд даатгуулсныг гэрчлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх үндсэн хэрэгсэл болдог байна.

Тэрчлэн Эстони Улс эмийн дижитал буюу цахим жороор үйлчилдэг аж. Эмч тухайн өвчтөнг үзээд эмийн жорыг нь компьютерт оруулахад тэр нь "жорын төв"-д сүлжээгээр дамжин хүрч бүртгэгдсэнээр иргэн дурын эмийн сангаасаа эмээ авах боломжтой болдог юм байна. Тэгвэл Словен Улсын хувьд эрүүл мэндийн нэмэлт даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагч өөрөө хариуцан төлөх ёстой эмчилгээний зардал (нийт зардлын 15   хувь)-аа   нөхөн   төлүүлэхийн тулд нэмэлт даатгалд даатгуулах боломжтой гэнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоо сайн хөгжсөн, эрүүл мэндийн байгууллагуудтай хатуу тогтоосон шалгуур үзүүлэлтээр байгуулсан гэрээний дагуу санхүүжилт олгодог юм байна.

Ц.Мөнх
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)