Брэд Питт: Кино бүтээлийн үнэ цэнэ юунд байдаг вэ

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэгийг эхнэрээ болгож, зургаан хүүхдийн аав болоод байгаа Америкийн чадварлаг жүжигчдийн нэг Брэд Питт саяхны нэгэн сэтгүүлд кино бүтээлийнхээ талаархи сэтгэгдлээ дэлгэрэнгүй хуваалцжээ.
Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэгийг эхнэрээ болгож, зургаан хүүхдийн аав болоод байгаа Америкийн чадварлаг жүжигчдийн нэг Брэд Питт саяхны нэгэн сэтгүүлд кино бүтээлийнхээ талаархи сэтгэгдлээ дэлгэрэнгүй хуваалцжээ.

Кино бүтээлийн үнэ цэнэ юунд байдаг вэ хэмээн асуусан сэтгүүлчийн асуултанд 48 настай жүжигчин эр тэрээр “Кино бүтээлийн үнэ цэнэ томоохон наадмуудаас тойрч  шагнал хүртэж, түрхэн зуур үзэгчдийн анхаарлыг татахдаа байдаггүй юм.  Кино бүтээлд өөрийн гэсэн давтагдашгүй чанар гэж байх ёстой.
Кино энгийн нэг  чанар сайтай зурагнуудын нэгдэл биш, эрээн бараан амьдралын талаар өгүүлэх жүжиг биш.  Кино бүтээлийн жинхэнэ үнэ цэнэ хүмүүсийн сэтгэлд хоногшиж, хожим үргэлж дурсагдаж, мартагдахааргүй байхад байдаг юм” гэсэн тодорхой хариултыг өгсөн байна.

Тэрээр мөн өөрийн дуртай кино “Амьдралын мод”, “Жессе Жэймс” зэрэгтэйгээ зүйрлэн,  кино эдгээр бүтээл шиг л үнэ цэнэтэй, үргэлж сэтгэлд хоногшиж байх учиртай хэмээн онцолжээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)