Тажикстаны шашны фанатуудын гарт Өвлийн өвгөн амиа алджээ

“Интерфакс” агентлаг Өвлийн Өвгөний хувцас өмссөн нэг залууг Душанбе хотод бүлэг залуус дайрч буруу номтон хэмээн зүхэж амийг нь хөнөөсөн гэж мэдээллээ
“Интерфакс” агентлаг Өвлийн Өвгөний хувцас өмссөн нэг залууг Душанбе хотод бүлэг залуус дайрч буруу номтон хэмээн зүхэж амийг нь хөнөөсөн гэж мэдээллээ.  24 настай Парвиз Давлатбековын үхлийн мэдээллийг эрх барих байгууллага хүлээн зөвшөөрсөн ч шашны үзэн ядалтаас болсон хэрэг гэж үзэхээс татгалзсан байна.

 “Залуу эр Өвлийн Өвгөний хувцас өмсөн төрөл төрөгсөддөө шинэ оны мэнд хүргэхээр шийдсэн байна. Тэрээр өөрийнхөө байрны орцонд орох үед 30 орчим залуус “Ту кофири” буюу “Чи муу буруу номтон” хэмээн хашгиралдан дайрч олон удаа хутгалсан аж. Үүний улмаас Парвиз эмнэлэгт амьсгал хураасан” гэж эх сурвалж мэдээлсэн ажээ.

Тажикстаны Дотоод явдлын яамны штабын дарга, генерал Тохир Норматов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ  “П. Давлатбековыг хөнөөсөн хэрэг жирийн ахуйн хүрээний гэмт хэрэг юм” хэмээжээ.

Шинэ жилийн баярын өмнө 12 дугаар сарын 30-нд Тажикстаны Улемын Зөвлөлийн /дээд муфтият/  тэргүүн Саидмукаррам Абдукодирзода сэтгүүлчдэд хэлэхдээ гацуур мод чимэглэх, түүнийг тойрч бүжиглэж тоглох нь тажикчуудын соёл, мөн Исламын хуулинд харш хэрэг хэмээн хатуу мэдэгдэж байсан юм.

www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 14 (182.160.56.36)

    2012-01-04

    13-t manaihan yasiin

  • 13 (182.160.56.36)

    2012-01-04

    t1 lalynhan