Египетийн Ерөнхийлөгч асныг яллах шүүх хурал эхэллээ
- 2012-01-03
- Дэлхий
- 0
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг яллах шүүх хурал өнөөдөр эхэллээ.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг яллах шүүх хурал өнөөдөр эхэллээ. Египетийн шүүх түүнийг албан үүргээ урвуулан ашиглан, эсэргүүцлийн цуглаанд оролцогсдыг алах тушаал өгч, улмаар энгийн номхон ард иргэдийг амиа алдахад хүргэсэн хэмээн буруутган, баривчлаад байсан билээ.
Ерөнхийлөгч асан Мубаракыг яллах тов 30 жилийн турш засгийн эрхэнд ноёрхсон суудлаас нь буулгаж эсэргүүцлийн их хөдөлгөөнөөс хойш бүтэн жилийн дараа буюу энэ сарын 25-ны өдөр болж зарлагдсан байна.
Өмнө нь авилгалын хэрэгт холбогдон ял сонсч байсан түүний шүүх хурал гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд тус хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг, шаардлагатай материалуудыг нарийн нягталсаны эцэст ялын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай хохирогчдын гэр бүлийг төлөөлөн шүүх хуралд оролцож байгаа хуульч Абу Бакр хэллээ.
Египетийн олон мянган иргэд шүүхийн шийдвэрийг чих тавин хүлээж байгаа бөгөөд тэдний зарим нь түүнийг хэргээс мултрах вий гэхээс айж, санаа зовинож байгаа ажээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт шүүхээс тус эсэргүүцлийн цуглаанд оролцогчдын аллагат буруутгагдан баривчлагдаад байсан таван цагдаагийн ажилтанг гэм буруугүйг тогтоон цагаатгасан байна.
Одоогийн байдлаар, Мубаракын биеийн байдал муу байгаа бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шоронд хоригдсоноосоо хойш хорт хавдар нь үгдэрч, зүрхний өвчин нь сэдэрсэн ажээ.
Эмнести Интернэйшнл олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 18 өдрийн турш үргэлжилсэн Мубаракын эсрэг бослогод 840 хүн амиа алдаж, 6000 хүн шархдсан гэсэн үзүүлэлт гарчээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
БҮДЭЭХҮҮ

Сэтгэгдэл (0)