Эрүүл мэндийг дээдлэгчид тодорлоо
- 2011-10-25
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн
байгууллага, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан "Эрүүл мэндийг дээдлэгч өрх,
иргэн",Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан "Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн", "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага" шалгаруулдаг. Уг ажлыг 2003 оноос зохиосон бөгөөд иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулдаг уламжлалтай. Эрүүл мэндийг дээдлэгч иргэнийг шалгаруулахдаа гэр бүл төлөвлөлт, эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, эрүүл мэндийн чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн гурван бүлэг 15 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг байна.
Энэ жилийн "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар нийслэлийн 42, 70, 85, 98, 100, 108, 110, 129 дүгээр цэцэрлэг, "SOS" хүүхдийн хотхон, 34 дүгээр сургууль тус тус тодорчээ. Харин "Эрүүл мэндээ дээдлэгч өрх"-өөр БЗД-ийн З.Бэгзжав, М.Ганболд, Г.Хүрэлбаатар, Д.Чимэднамжил, СБД-ийн 0.Ууганболд, ЧД-ийн Т.Ганболд, ХУД-ийн Д.Цэрэнбаатар, Б.Наранбаатар, БГД-ийн Д.Даваахүү, СХД-ийн Б.Самбуу, С.Өнөрхаан, Багануураас Д.Бямбажав, Налайхаас Н.Даваадорж, Яаралтай түргэн тусламжийн төвийн С.Ариунболд, Сэргээн засах клиникийн Л.Алтанзагас нарын 15 гэр бүл шалгарсан байна. Мөн "Эрүүл мэндээ дээдлэгч иргэн"-ээр 20 иргэн шалгарчээ.
Б.Номуун

Сэтгэгдэл (0)