Тамхиа хаявал жин хасна

Охид, бүсгүйчүүд тамхи татахаар ихэмсэг харагдахаас гадна жин хасдаг гэж буруу ойлгодог.Охид, бүсгүйчүүд тамхи татахаар ихэмсэг харагдахаас гадна жин хасдаг гэж буруу ойлгодог. Харин ч тамхинаас гарвал илүүдэл жингээ хасч нүүр царай нь сайхан харагддаг болохыг Италийн тамхитай тэмцэх холбооны мэргэжилтнүүд судлан тогтоожээ.

Судлаач Лидия Левандовски болон "Дерминг" клиникийн захирал Аделе Спаравинья нар өнгөрсөн оны хоёрдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл эрдэм шинжилгээний хоёр ч судалгаа явуулжээ. Эхний судалгаанд тамхи татдаггүй 200 эмэгтэйг хамруулж, тэдний нүүрний арьсны онцлогийг судалснаар арьсны насыг тодорхойлох ерөнхий бүдүүвчийг гаргаж авчээ.

Харин дараагийн судалгаанд янз бүрийн насны тамхи татдаг 64 бүсгүй оролцсон бөгөөд судалгаа есөн сарын турш үргэлжилжээ. Тэднийг тамхинаас гарахыг ятгаж чадсанаар гурван сар тутам шинжилгээ авсан байна. Үүний дүнд оролцогчдын арьс дунджаар 13 насаар залуужиж, нэлээд жин хаясан аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)