АНУ-ын дипломатч Хятадад айлчлахдаа Хойд Солонгосын асуудлаар ярилцжээ

АНУ-ын томоохон дипломатч  Зүүн Хойд Азид хийж буй айлчлалаа эхлүүлж, өчигдөр Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд шинэ удирдлагатай болоод байгаа Хойд Солонгосын асуудлаар тус улсын удирдлагуудтай хэлэлцлээ.
АНУ-ын томоохон дипломатч  Зүүн Хойд Азид хийж буй айлчлалаа эхлүүлж, өчигдөр Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд шинэ удирдлагатай болоод байгаа Хойд Солонгосын асуудлаар тус улсын удирдлагуудтай хэлэлцлээ.

Зүүн Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбэлл дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Хятад, Өмнөд Солонгос, Япон болон  тэдний ойрын хөрш орон Хойд Солонгост тус, тус нэг өдрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.

Кэмпбэллийн айлчлалын зорилго чухал, бүс нутгийг хамарсан, дэлхий дахины анхаарлын төвд байгаа тус асуудлыг хэлэлцэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Хятадын нөлөө бүхий албаныхантай гол холбоотон улс, эдийн засгийн түнш Хойд Солонгос улсын асуудлаар нухацтай  хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцан, санал бодлоо солилцсон байна.
 
Кэмпбэлл өнөөдөр 30000 цэргийг нь суурьшуулаад байгаа Өмнөд Солонгос улсад айлчилж байгаа бөгөөд маргааш Япон, нөгөөдөр Хойд Солонгост тус тус айлчлах ажээ. Түүний айлчилж буй эдгээр улс бүр Хойд Солонгосын цөмийн зэвсгий үл дэлгэрүүлэх зургаан талт хэлэлцээрт оролцож буй улсууд байгаа юм.

Кимийн үхсэн явдал нууцлагдмал гүрний урт удаан хугацаанд барьж ирсэн дэглэм болон ирээдүй, хэтийн төлвийн асуудалд өөрчлөлт оруулах эсэх эргэлзээг төрүүлж эхэлснээс хойш Солонгосын Хойгийн асуудлаархи хоёр орны харилцаанд дэлхийн улс орнууд ач холбогдол өгч ярьсаар байна. Кимийн оршуулга өнгөрсөн долоо хоногт ёслол төгөлдөр болж, хүү Ким Жон Уныг их удирдагчаар сонгоод байгаа юм.

Өмнөд Солонгосын талын удирдлагууд ч мөн түүний насан эцэслэсэн явдал Солонгосын хойгт энх тайван, тогтвортой аюулгүй байдлыг бий болгож, харилцаагаа сэргээх үүд хаалга нээгдэж байна хэмээн тэмдэглэж байгаагаа даваа гарагт мэдэгдээд авсан билээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bat ariun (202.179.11.62)

    2012-01-05

    saih yum boljee