Фергие: Ирэх жил хүүхэдтэй болохыг үгүйсгэхгүй

Дуучин бүсгүй Фергие “People” сэтгүүлд  өгсөн ярилцлагандаа ирэх жил хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа нуулгүй ярьжээ.

Шинэ жил--Шинэ хүн
Дуучин бүсгүй Фергие “People” сэтгүүлд  өгсөн ярилцлагандаа ирэх жил хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа нуулгүй ярьжээ. Хамтын амьдралаа эхлүүлээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа нөхөр Жош Духамелтэйгээ шинэ оныг шинэ эрч хүчээр дүүрэн угтаж байгаа тэдний хувьд ирэх онд урлагийн ертөнцөөсөө түр зуур хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тэрээр “Би нөхөртөө цаг заваа харамгүй зарцуулж, түүнийхээ дуртай хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглолтуудыг үзэж, аль болох цагийг хамтдаа өнгөрүүлмээр байна. Өөрийн амьдралдаа тодорхой өөрчлөлтийг гаргаж, шинэ амьдралын хэв маягийг мэдрэхийг хүсч байна. Магадгүй энэ жил хүүхэдтэй болж, өөрийн амьдралдаа нэгэн шинэ хуудсыг нээхийг ч үгүйсгэхгүй” хэмээн ярьсан байна.

Түүнчлэн, хосуудын энэ жилийн төлөвлөгөөнд гэрээ шинэчлэн тохижуулж, засвар хийх төлөвлөгөө багтсан бөгөөд энэ нь шинэ хүндээ зориулан өрөө бэлдэх шаардлага гарч ирж байгаатай ч холбоотой байж болох юм.

Тэрээр миний энэ жилийн хүсэл “гэр амьтай байх” хэмээн тодотгоод,  өөр хот, өөр улсад нэг ч шөнийг өнгөрөөмөөргүй байна хэмээн нэмж хэлсэн байна.

 

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)