iPad-ынхаа тусламжтайгаар хил нэвтэрчээ

Канадын иргэн Мартин Рейсч  хилээр нэвтрэхдээ пасспортоо мартсанаа гэнэт санасан бөгөөд зул сарын бэлэг хүргэхээр яаравчлан явсан тэрээр азаа туршиж, дижитал төхөөрөмж болох iPad-н дээрээ оруулсан пасспортны хуулбараа үзүүлэхээр шийджээ
Канадын иргэн Мартин Рейсч  хилээр нэвтрэхдээ пасспортоо мартсанаа гэнэт санасан бөгөөд зул сарын бэлэг хүргэхээр яаравчлан явсан тэрээр азаа туршиж, дижитал төхөөрөмж болох iPad-н дээрээ оруулсан пасспортны хуулбараа үзүүлэхээр шийджээ.
Хилийнхэнд тэрээр өөрийн үнэн, учир байдлаа хэлсэн бөгөөд тэд түүний iPad-н дээрхи цахим мэдээллийг жолооны үнэмлэхтэй нь тулгаж үзээд, ямар ч асуудалгүй нэвтрүүлсэн гэнэ.
Мартин хилээр нэвтэрч чадахгүй байх вий хэмээн ихэд эмээсэн бөгөөд ийнхүү iPad-нхаа тусламжтайгаар хилээр нэвтэрсэндээ итгэж ядан байжээ. Тэрээр хилээр нэвтэрснийхээ дараа хэсэг зуур шоконд орон зогссон бөгөөд удалгүй тайвширч, түүнд өгч буй зул сарын баярын бэлэг хэмээн ойлгоод ихэд баярласан байна.
Тэрээр Ассошэйтд Пресс агентлагт өгсөн ярилцлагандаа “Надад тохиолдсон энэ явдал тун удахгүй “сонин” хэрэг биш болж, хүн болгон дижитал төхөөрөмжийнхөө тусламжтайгаар хаана ч үйлчлүүлэх, нэвтрэх боломжтой болох цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)