Хатан хааны эдлэн газраас цогцос олджээ
- 2012-01-04
- Дэлхий
- 0
Цагдаагийнхан өчигдөр Британий Хатан Хаан II Элизабэтийн Норфок мужийн
Сандрихам хотод орших эдлэн газраас нэгэн эмэгтэйн цогцсыг олж илрүүлсэн
бөгөөд учир шалтгааныг нь тодруулахаар хэргийн газар дээр ажиллаж
байна.

Анмер тосгоны нэгэн оршин суугч тус эдлэн газрын ойролцоохи ой дундуур алхаж яваад тус эмэгтэйн цогцсыг олж харсан бөгөөд тэр даруйд нь Норфокын цагдаагийнханд мэдэгдсэн байна. Шинжээчид хэргийн газрын шалгалтаа үргэлжлүүлж, нарийн нягтлан шалгаж байгаа ажээ.
Задлан шинжилгээг өчигдөр хийсэн бөгөөд гадны ямар нэгэн нөлөөллөөс үүдэлтэй нас барсан шинж тэмдэг илрээгүй байна. Түүний бие дээр хүйтэн зэвсэг төдийгүй, осол гэмтлийн ямар нэгэн шарх сорви байгаагүй бөгөөд шинжээчид хүйтэнд осгож амиа алдсан байх хэмээн таамаглаж байгаа аж. Цагдаа нарын түүний ДНК-д шинжилгээ хийхээр өгөөд байгаа бөгөөд маргааш хариу нь гарах юм байна.
Сандрихам дахь тус өргөө нь хааны гэр бүлийн эзэмшлийн 20000 акр буюу /80940000 метр.кв/ эдлэн газрын төв хэсэгт оршдог бөгөөд тэдний жил бүр цугларч, уламжлал болгон Зул сарын баяраа тэмдэглэдэг газар юм. Тус өргөөнд хааны гэр бүлийн удам залгасан дөрвөн үеийнхэн 1862 оноос хойш амьдарч байгаа ажээ. Үлдсэн 600 акр /2428200 метр кв/талбай нь олон нийтийн эзэмшилд байдаг байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)