Тунисын экс удирдагчид ял оноох асуудал яригдаж эхэллээ
- 2012-01-04
- Дэлхий
- 0
Тунисын удирдлагууд 2011 оны нэг сард болсон эсэргүүцлийн цуглаанд үзэл
бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн оролцсон иргэдийг хөнөөхөд гол
нөлөө үзүүлсэн хэмээн буруутган, Ерөнхийлөгч асан Зине ел Абидине бэн
Алид ял тулгахыг шаардсан байна.

Бен али Арабын Хувьсгалын эхлэлтэй зэрэгцэн албан үүргээсээ огцорсон бөгөөд тэр даруйдаа Тунисээс дүрвэн оргон зайлсан ажээ.
Сэтгэл хөдлөлөөрөө хандан, эсэргүүцлийн цуглаанд оролцсон 41 иргэнийг буудан хөнөөх тушаалыг мэргэн буучдад өгсөн хэмээн түүнийг буруутгаж байгаа бөгөөд Бэн Алиг Саудын Араб руу оргох хүртэл 250-аад хүн амиа алдсан гэсэн тоо баримт гарчээ.
Эсэргүүцлийн цуглаанд оролцсон энгийн номхон ард иргэдийг амиа алдахад гол нөлөө үзүүлсэн гэгдээд байсан Олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах газрын дарга асан Лофти Звавид Тунисийн цэргийн шүүхээс таван жилийн хорих ял оноосон тухай Тунисийн төрийн мэдээллийн агентлаг 11 дүгээр сарын 30 нд мэдээлж байсан юм. Тэрээр одоог хүртэл ард иргэдийг амь насаа алдсан явдалд ямар ч буруугүй гэдгээ хэдэнтээ мэдүүлж, буруугаа хүлээхгүй хэвээр байгаа гэнэ.
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак эрх мэдлээ урвуулан ашиглаж, босогчдыг алах тушаал өгсөн хэмээн буруутгагдаж мөн ял сонсохоор болоод байгаа бөгөөд түүний ялын хэмжээг тогтоох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
bebe (202.179.16.161)
hehehe ingej yal sonsono barine gej bodoogui l yavsan garuud bhdaa odoo edlehees yahiiin