Монгол хүүхдийн эрүүл мэнд ДЭМБ-ын үнэлгээнээс доогуур гарчээ
- 2012-01-04
- Эрүүл мэнд
- 0
Анагаах ухааны хүрээлэнгээс Улаанбаатар хот, дөрвөн бүс нутагт 4-5, 10-12 насны хүүдийн өсөлтийг тодорхойлох судалгааг хийжээ.
Анагаах ухааны хүрээлэнгээс Улаанбаатар хот, дөрвөн бүс нутагт 4-5, 10-12 насны хүүдийн өсөлтийг тодорхойлох судалгааг хийжээ. Судалгаагаар төв, хангай, говийн бүсийн аймаг сумдад амьдарч буй 4-5 настай хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт ДЭМБ-ын үнэлгээнээс доогуур буюу өсөлт, хөгжилтийн хоцрогдолтой гэж гарчээ. Монгол хүүхдийн өсөлт 0-3 насандаа харьцангуй удаан, 4-5 насандаа гүнзгийрч, зургаан насандаа аажим өсөх хандлагатай байгаа нь уг судалгаагаар тогтоогдсон байна. Харин 10-12, 13-14 насандаа хэвийн явагддаг гэнэ.
Энэ нь эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол, хүүхдүүд бага насандаа нянгийн гаралтай өвчнөөр ихээхэн өвчилдөгтэй холбоотой хэмээн үзэж буй аж.
Энэ нь эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол, хүүхдүүд бага насандаа нянгийн гаралтай өвчнөөр ихээхэн өвчилдөгтэй холбоотой хэмээн үзэж буй аж.
С.Дулам
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)