Эдийн засгийн шилдэг бүтээл маргааш шалгарна
- 2016-05-12
- Үнэн
- 0

Монголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. Тус арга хэмжээнд эдийн засгийн оюутнуудаас гадна энэ удаад судлаачдыг хамруулж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт зуу гаруй оюутан, судлаачдын 79 бүтээл ирсэн байна. Судлаачдын ангилалд 19 бүтээл ирсэн бол оюутнууд 60 бүтээлийг ирүүлжээ. Эдгээр бүтээлүүдээс судлаачдын ангилалд долоо, оюутны ангилалд зургаан бүтээл тус тус эцсийн шалгаруулалтанд тэнцсэн байна.
Уламжлал болсон энэхүү арга хэмжээ олон нийтэд нээлттэй бөгөөд үзэж, сонирхох хүсэлтэй иргэд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас Монголбанкны Б байрны 5 давхарын хурлын зааланд хүрэлцэн ирж үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл (2)
(46.161.9.24)
wh0cd478050 order cytotec buy sildalis purchase viagra uk clindamycin serpina without prescription buy synthroid flagyl
CDmwmVQd (46.161.9.32)
Phk9nk tbxaxstnskht, [url=http://blywmrwyyypc.com/]blywmrwyyypc[/url], [link=http://sccafhqtdpgw.com/]sccafhqtdpgw[/link], http://nquvcfvjbwzm.com/