С.Жавхлан бие дааж нэр дэвшихээр болжээ

 

        Хэдэн сайхан шинэ дуу  урын сандаа нэмчихээд,  жилдээ нэг хоёр удаа даацтайхан тоглолт хийгээд байхад үзэгчдээр тасрахгүй уран бүтээлч бол МУГЖ Самандын Жавхлан. Ер нь  бол тэрээр биеийн амрыг хараад, өөрийнхөө л эрх ашгийг боддог хүн байсан бол заавал улстөрийн тогоонд орж эд эсээ үхүүлэх гээд байхгүй байсан болов уу. Бүр тодорхой хэлбэл, улстөрийг, саарал ордныг мөнгөний эх үүсвэр гэж хардаг хэрнээ улстөрч гэсэн сэтэр зүүсэн нөхдүүдээс С.Жавхлан өөр. Тиймээс ч түүнийг төрийг түшилцэж яваасай гэж хардаг хүмүүс цөөнгүй ч байдаг биз.

 

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр бол С.Жавхлан 2016 оны сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсон байна. Аль тойрогт гэдэг нь  одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа аж. Ямартай ч Монголоо гэсэн чин сэтгэлтэй, Монголчуудынхаа төлөө огшиж, омогшиж явдаг эрүүл хандлагатай нэг ч гэсэн хүн энэ төрд гараад ирвэл уг нь сайн л байхсан. С.Жавхлангийн тухайд уран бүтээлийн хамтрагч Т.Баясгалангийн хамтаар   “Илгээлтийн эзэд” аяныг  амжилттай зохион байгуулсныг эрхэм та мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилгоор түүний  санаачлан зохион байгуулсан аян олон малчдад үр өгөөжөө өгсөн биз ээ.  Нэг ёсондоо төр засгийн зүгээс сэдэж, хийгээгүй ажлыг санаачлан, хийж хэрэгжүүлж чадсанд нь түүнд талархах л ёстой.

 

 Ер нь С.Жавхлан Монголчуудынхаа ирээдүйд санаа зовж , ихийг бодож, тунгааж явдаг хүн гэдгээ өнгөрсөн жилүүдэд нэгэнтээ харуулж чадсан л даа. Тэрчлэн санаж сэдэж яваагаа ажил хэрэг болгож чаддаг хөдөлмөрч, дайчин залуу хүн гэдгээ ч бататгасан. Түүний санаачлан хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөл гэхэд агуулгын хувьд хэчнээн үнэ цэнэтэй зүйл болсон билээ. Тэрээр уг төслийнхөө талаар  “ Монгол гэсэн сэтгэлтэй, өвөг дээдсээрээ бахархаж явдаг залуус нэгдэн, тэмцэлдэж, уралдаж, хэрэлдэж, маргалдаж биш оюун сэтгэлээрээ, ёс заншлаараа, өв уламжиллаараа, соёл урлагаараа нэгдэе гэж  “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм. Нэг нэгэндээ ойрхон байж, нэг нэгнийгээ ойлгож, хэдэн зуун жил биенээ санасан сэтгэлээ ил гаргах гэсэн зүйлүүд маань “Хамаг Монгол” төслөөр хэрэгжиж байгаа. Монгол туургатнууд энд тэнд тархан суурьших бус нэг том гүрэн болох хэрэгтэй” хэмээн хэлж байсан удаатай. Мэдээж эдгээр үгс түүний сэтгэлийнх   гэдэгт эргэлзэх юун. Үнэндээ бол  С.Жавхлан шиг  Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л ховордсон цаг юм даа…

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • sdaramkhand (103.57.94.115)

    2016-05-19

    eh oronch zaluu

  • зочин (122.201.24.204)

    2016-05-17

    Бие дааж нэр дэвших асуудал байхгүй болсон. Одоо хоёр том намын аль нэгд нь элсээд Увс аймагтаа үзвэл гараад ирэх магадлал байна. МАН нь дээр байх гэж зөвлөж байна.

  • зочин (202.55.180.186)

    2016-05-17

    Жавхлан бие дааж нэр дэвшсэн нь дээрээ. Янз бүрийн намын нөлөө чамд хэрэггүй шүү. Дэмжиж байна.

  • zochin (202.21.116.2)

    2016-05-17

    Zuv, er ni Ikh khurald shine khumuus8 arai uuruur khardag kumuus olon baikh i unuugiin gun khyamralaas garakh neg arga zam gej bodoj baina.

  • zochin (98.226.83.151)

    2016-05-17

    uls torch hun gej hen bolood yu bolohiig medehuu?chinii songoson hun chamaig tanih albaggui.chinii husel muruudliig l oilgoj chamaig amidraliin margaash gedgiig l martuulahguid hergiin uchir orshino.ontsgoirch amidrah ter zuurdiin amidralaas olnii setgeliig oilgoh mongol odoohondoo ugui yum.ted odoo amidrah bish amid baihiin tuluu buhniig uguisgene.

  • дэмжие (24.13.76.214)

    2016-05-17

    улс төрийг яаж хийж болдогийг энэ залуу бодитоор харууллаа өөрөөр хэлвэл төрөөс хулгайлсан мөнгөөрөө өөрийгөө Би сайн хүн гэж хогируулах биш бодит ажил хийлээ.Энэ залууг дэмжээрэй Гадны эдийн засгийн алуурчдын гар хөл болоогүй энэ мэт хүнийг энэ удаад л сонгоорой монголчууд минь сүүлийн үеийн хулгай луувраар баяжсан нөхдийн сонгуулийн үеээр өгсөн мөнгөийг бас нэхэж байгаад ч хамаагүй аваад цэвэр залуусаа ихэнхийг нь бас цэвэр ахмадаасаа ганц нэгийг сонгох болжээ.Нүүрсчдийн нам МАНАН-ын толгойлогч хулгайлсан Хөрөнгөө гадны татваргүй банкинд байршуулсан С.Бяарцогт нарын дархан эрхийг нь хааж шоронд нь илгээх хэрэгтэй

  • (104.51.227.61)

    2016-05-16

    jabxlan ta duugaal duul ulstor duu bish xvmvvsee

  • hergui (202.72.245.206)

    2016-05-16

    jaelanga demjeerei humuusee elbegdorjiin negtgej chadaagui mongolchuudiig jawhlan l negtgej chadsan hun shuu bi l law demjij bna

  • Үзэх хэрэгтэй (202.131.226.86)

    2016-05-16

    Зөв зөв дэмжиж байна. Тэртэй тэргүй сураггүй ямар ч чадваргүй ар өвөрийн янз бүрийн хүмүүс гарч ирээд монголыг минь самарч бна. Монголоо гэсэн хүн хэрэгтэй байна

  • Zochin (150.129.140.109)

    2016-05-16

    Odoo uls terd zutgej boloh itgel daah daatstai hun bolson gej itgej baina