Олимпийн наадмын тасалбарыг дахин худалдаж авах боломжтой боллоо
- 2012-01-06
- Дэлхий
- 0
Лондонгийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр
тасалбартай холбоотой нэгэн таатай мэдээллийг хүргэлээ. Олимпийн наадмыг
зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн ЛОКОГ байгууллага
тасалбар борлуулах цахим хуудсыг нээсэн бөгөөд түүгээр дамжуулан
хоёрдугаар сарын 3-ныг хүртэл наадмыг үзэх боломжгүй болсон иргэд
тасалбараа зарж, үзэхийг хүсч байсан хэдий ч тасалбар түгээлтээс гар
хоосон хоцорсон бол худалдан авах боломжтой болж байгаа ажээ.

Жилийн өмнөөс л тасалбар дахин борлуулахтай холбоотой иргэдийн санал хүсэлт зохион байгуулагч компанид ирсээр байсан бөгөөд тэдний хүсэлтийг харгалзан үзэж, ийм арга хэмжээ авахаар болсон ажээ.
Цагдаагийн байгууллагынхны зүгээс 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын тасалбарыг тус байгууллагын зөвшөөрөлгүйгээр дамлан худалдах нь гэмт хэрэгт тооцогдох болохыг албан ёсоор мэдэгдэн, анхааруулсан байна.
Олимпийн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг үзэх тасалбар аль жилийн өмнө борлогдож дууссан бөгөөд гар хоосон хоцорсон олон мянган иргэд бухимдаж хоцроод байсан юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
Eziii (202.179.16.210)
bid nar avch bolohgui bolohoor jaaahan tiim yum tee hehe