Хятад улс ядуурлаа эрчимтэй бууруулжээ

 

        Хятад улс ядуурлыг бууруулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, ядуу амьдралтай хүн амынх нь тоо эрс цөөрсөн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн албанаас гаргасан тайланд 2012-2015 онд Хятадын хөдөө тосгоны ядуу амьдралтай хүний тоо 66 сая 630 мянгаар цөөрсөн гэжээ . Тус зөвлөл ядуурлаас ангижруулах үндэсний стандартыг 2015 онд боловсруулсан байна . Хөдөө тосгоны ядуусыг газар тариалан , туслах аж ахуйн салбараар голлосон хөдөө тосгоны хэрэглээний технологийн сургалтад хамруулж , давхардсан тоогоор нийт 9 сая 300 мянган хүнийг дамжаанд сургажээ . Мөн Хятадын алслагдсан захын мужийн 17 тосгонд ядуурлаас ангижруулах зориулалттай 25 тэрбум 530 сая юань олгож ,3807 төсөл хэрэгжүүлсэн аж. Ингэснээр алслагдсан тосгоны 306 мянган оршин суугч Төрийн зөвлөлийн тусламж авчээ . Хятад улс 2015 оны байдлаар орон нутагт шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх 729 мянган тусгай мэргэжилтэн томилж , улсынха нийт тосгоны 90 хувийг буюу 60 сая хүнийг сургасан байна .

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)