Майли Сайрус Австралид хуримлана
- 2016-06-16
- Энтертайнмент
- 0

Дэггүй дуучин Майли Сайрус жүжигчин Лиам Хемсворттой өнгөрсөн нэгдүгээр сард сүй тавьсан билээ . Хосууд энэ зун Австралид хуримын ёслолоо хийх талаар “Us Weekly” сэтгүүл онцолжээ . Уг сэтгүүлд “ Тэд Хемсвортын төрөлх нутаг Австралийн далайн эрэг дээр хуримаа хийхээр болсон . Хуриманд хосуудын гэр бүл , дотнын найзууд оролцох ажээ ” хэмээсэн бөгөөд баттай эх сурвалжаас мэдээллээ авчээ . Майли Сайрус хуримын даашинзын захиалгаа Францын дизайнер Симон Жакюмст өгсөн байна . Хосууд 2009 онд “ Сүүлчийн дуу ” мелодрамд тоглох үеэрээ танилцаж үерхсэн ч 2013 онд салсан аж . Тэд 2015 оны сүүлчээр эргэн нийлсэн байна .


Сэтгэгдэл (0)