Шоронгийн үймээнд 31 хүн амь үрэгджээ

Мексикийн хойд зүгийн Тамаулипас мужийн Алтамира хотын Санта Амалиа хорих ангид гарсан үймээний улмаас 31 хоригдол амь үрэгдэж, 13 хоригдол шархаджээ.

Мексикийн хойд зүгийн Тамаулипас мужийн Алтамира хотын Санта Амалиа хорих ангид гарсан үймээний улмаас 31 хоригдол амь үрэгдэж, 13 хоригдол шархаджээ. Тамаулипас мужийн Тамгын газрын төлөөлөгчийн мэдээлснээр шоронгийн сөргөлдөгч хоёр бүлгийн хооронд эхэлсэн мөргөлдөөн 3000 гаруй хоригдолтой шоронгийн 2000 хоригдлыг хамарчээ. Үдээс хойш эхэлсэн уг мөргөлдөөнийг шоронгийн хянагч нар нэлээд хэдэн цагийн дараа цэргүүд болон тусгай хүчнийхний тусламжтай зогсоожээ.

Тус улсад сүүлийн нэг жилд гараагүй том шоронгийн үймээнээр хоригдлууд хутга, гар хийцийн харвах төхөөрөмж болон бусад зүйлсээр зэвсэглэн хоорондоо тэмцэлджээ.

Э.Жаргал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)